Хөгжлийн бэрхшээлтэй иргэн орлогын татвараас чөлөөлөгдөнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын “Татварын шинэчлэл”-ийн
зорилтын хүрээнд 2019 онд батлуулсан Татварын багц хуулиар энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн иргэдэд
олон төрлийн хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэхээр
болж байна. Үүнд:
- Иргэдэд НӨАТ-ын урамшууллыг улирал бүр буцаан олгох юм.
- Алслагдсан аймагт бизнес эрхэлж буй иргэдэд 90 хүртэлх
хувийн орлогын татварын хөнгөлөлт эдлүүлнэ,
- Анх
удаа хувьдаа орон сууц худалдан авбал 6 сая төгрөгийн татварыг буцааж олгоно,
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэн орлогын татвараас бүрэн
чөлөөлөгдөнө,
- Хувиараа
бизнес эрхлэгч нар хялбаршуулсан горимоор татвараа тайлагнаж төлнө,
- Гадаадад татвар төлсөн орлогоос давхар татвар төлөхгүй зэрэг боломж бүрдэж байна.