Энэ өдөр 12.3 сая ширхэг хувьцаа арилжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 12
дугаар сарын 18-нд I, II, III ангиллын 37 ХК-ийн 823.2 сая төгрөгийн үнийн дүн
бүхий 12.3 сая ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 19 ХК-ийн
хувьцааны ханш өсөж, 13 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш
тогтвортой байлаа.
Энэ өдөр
"Тээвэр дархан" (TEE+15.00%) болон "Ремикон" ХК (RMC+15.00%)-ийн
хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол
"Махимпекс" (MMX-5.73%) болон "Монгол Базальт" ХК
(MBW -4.63%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.35 хувиар буурч 18923.58
нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.607.625.227.362.64
төгрөг боллоо. Арилжааны
дэлгэрэнгүй мэдээллийг Энд
дарж үзнэ үү.