Засгийн газрын хоёрдогч арилжаагаар 2.300 ширхэг хувьцаа арилжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар
/МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 12 дугаар сарын 25-нд I, II, III
ангиллын 36 ХК-ийн 146.485.611 төгрөгийн үнийн дүн бүхий 438.022 ширхэг
хувьцаа арилжив. Үүнээс 11 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 13 ХК-ийн
хувьцааны ханш буурсан бол 12 компанийн ханш тогтвортой байлаа.
Энэ өдөр
"Увс Чацаргана" (CHR+14.34%) болон "Силикат" ХК (SIL+10.29%)-ийн
хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Фронтиер
Лэнд групп" (MDR-4.76%) болон "ЛэндМН ББСБ" ХК
(LEND -2.42%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Засгийн газрын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2.300 ширхэг үнэт
цаасыг 234.347.000 төгрөгөөр арилжаалав.
"TOP 20" индекс 0.38 хувиар
буурч 18812.46 нэгжид хүрсэн бол зах зээлийн
үнэлгээ 2.605.905.271.271.09 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ
үү.