Улсын гадаад валютын нөөц 6 тэрбум ам.долларт хүрэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-12-03 16:47:21

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Монгол Улсын зээлжих зэрэглэл нэмэгдэж, гадаад санхүүжилтийн таатай орчинг бүрдүүлсэний дүнд энэ сарын 2-ны өдрийн эцсийн гүйцэтгэлээр улсын гадаад валютын нөөц 6,014.20 сая ам.доллар болж, түүхэн дээд түвшинд хүрлээ.


Улсын гадаад валютын нөөцийн хуримтлал ийнхүү нэмэгдэх нь дотоодын эдийн засаг, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг сайжруулах, төв банкны зорилт, төгрөгийн тогтвортой байдлыг хангах ач холбогдолтойг Монголбанк мэдээлэв. 

 

Манай улсын уул, уурхайн бүтээгдэхүүний экспорт эрчимтэй өсөж буй нь төлбөрийн тэнцэл, гадаад худалдаа, банкны системээр хийсэн гадаад валютын урсгалыг ч нэмсэн. Засгийн газар болон төв банкнаас эдийн засгийн суурь нөхцөл байдалтай уялдуулан гадаад зах зээлд гаргасан бондыг дахин санхүүжүүлэх, гадаад зээлийн өндөр дүнтэй эргэн төлөлт хийх замаар өрийн удирдлагыг амжилттай хэрэгжүүлжээ

Связанные новости