"Авто импекс", "Мандал Даатгал”-ын хувьцааны ханш өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар
/МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 5 удаагийн үнэт цаасны
арилжаа болов.
Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 61 компанийн 17.8 сая ширхэг
хувьцааг 1.415.958.742.8 төгрөгөөр
арилжив.
Энгийн арилжаагаар идэвхтэй арилжсан хувьцаа:
№ |
Симбол |
Компанийн нэр |
Ширхэг |
Үнийн дүн |
1 |
MNDL |
МАНДАЛ ДААТГАЛ |
12,271,338 |
624,895,295 |
2 |
ADB |
АРД КРЕДИТ ББСБ ХК |
3,809,271 |
295,442,312 |
3 |
AARD |
АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ |
82,841 |
155,080,056 |
4 |
ADU |
ХӨВСГӨЛ АЛТАН ДУУЛГА |
141,212 |
98,846,930 |
5 |
APU |
АПУ |
89,215 |
53,810,684 |
Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй
оролцсон үнэт цаасны компаниуд:
№ |
Симбол |
Компанийн нэр |
Ширхэг |
Үнийн дүн |
1 |
ARD |
АРД КАПИТАЛ ГРУПП ХХК |
13,695,818 |
772,370,841 |
2 |
MNET |
АРД СЕКЮРИТИЗ ХХК |
5,466,942 |
698,810,457 |
3 |
GLMT |
ГОЛОМТ КАПИТАЛ ХХК |
11,932,780 |
661,816,902 |
4 |
BUMB |
БУМБАТ-АЛТАЙ ХХК |
1,114,865 |
296,786,179 |
5 |
TDB |
ТИ ДИ БИ КАПИТАЛ ХХК |
872,900 |
107,432,073 |
Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр
гаргав.
Тендер арилжаагаар: 12 дугаар сарын
16-наас 2019 оны 12 дугаар 20-нд "Атар-Өргөө" ХХК -ийн
43 ширхэг үнэт цаасыг 2.5 сая төгрөгөөр арилжаалав.
12 дугаар сарын 20-ны байдлаар зах зээлийн
үнэлгээ 2.604.651.728.985.62 төгрөг болсон бол "ТОП 20"
индекс 18891.53 нэгж болж өмнөх 7 хоногоос
0.83 хувиар буурав.
Харин өнөөдрийн буюу 12
дугаар сарын 23-ны арилжаагаар I, II, III ангиллын 26 ХК-ийн 144.8
сая төгрөгийн үнийн дүн бүхий 333.390 ширхэг хувьцаа
арилжив. Үүнээс 11 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 14 ХК-ийн хувьцааны
ханш буурсан бол нэг компанийн ханш тогтвортой байлаа.
Энэ өдөр "Авто
импекс" (AOI+14.90%) болон "Мандал Даатгал" ХК (MNDL+4.31%)-ийн
хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол
"Силикат" (SIL-15.00%) болон "Эрдэнэт зандан" ХК
(IND -14.71%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.24 хувиар өсөж, 18937.47
нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.601.608.478.714.89 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ
үү.