“Атар Өргөө”-гийн тендерийн арилжаа болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-12-23 10:59:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид “Атар-Өргөө” ХК-ийн 43 ширхэг хувьцааг тендерийн арилжаагаар арилжив. Дээрх арилжааны нийт үнийн дүн 2.5 сая төгрөг болсон байна.

Тодруулбал, “Таван Богд Инвест” ХХК нь Монголын Хөрөнгийн биржийн үнэт цаасны II ангилалд бүртгэлтэй “Атар-Өргөө” ХК-ийн 97.423 ширхэг энгийн хувьцааг нэг ширхгийг 60.200 төгрөгөөр худалдан авах тендерийн санал гаргасан юм. Дээрх саналыг өнгөрсөн 11 дүгээр сарын 13-нас энэ 12 дугаар сарын 16-ны 13:00 цаг хүртэл хүлээн авч, “Атар-Өргөө” ХК-ийн 43 ширхэг буюу 2.592.900 төгрөгийн үнийн дүн бүхий тендер арилжаа хийгээд байна.

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 22-р зүйлийн 22.1.2 дэх заалтад "Компанийн хувьцааны хяналтын багцыг дангаараа буюу холбогдох этгээдтэй хамтран худалдан авсан хувьцаа эзэмшигч нь Компанийн тухай хуулийн 57.1-д заасан үүргээ хэрэгжүүлэх үндсэн дээр компанийн хувьцааг худалдан авах санал гаргана" гэсэн бий. Дээрх хууль журмын дагуу “Таван Богд Инвест” ХХК нь “Атар-Өргөө” ХК-ийн энгийн хувьцааг худалдан авах санал гаргасан юм

Связанные новости