“Ногоон зээл”-ээр унадаг дугуй, цахилгаан мотоцикль, скутер аваарай
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хотын түгжрэлд алтан цагаа үрэхгүй, эрүүл мэнд болоод байгаль орчинд ээлтэй, эко сонголт хийхээр та төлөвлөж байна уу? Иргэдийн энэхүү сонголтод дэмжлэг үзүүлэх зорилгоор ХААН Банк унадаг дугуй, цахилгаан мотоцикль, цахилгаан скутер худалдан авахыг хүссэн харилцагчдадаа нэгэн таатай боломж олгож буй. Тодруулбал, банктай хамтран ажиллах гэрээтэй бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдээс цахилгаан тээврийн хэрэгсэл худалдан авсан тохиолдолд жилийн 8 хувийн хүүтэй хөнгөлөлттэй нөхцөл бүхий “Ногоон зээл”-ийг санал болгож байна.
1369 дня