Монгол, Оросын компаниудын бизнес уулзалтын давтамж хоёр дахин нэмэгджээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой тохиож буй энэ онд хоёр орны бизнес эрхлэгч нарын хоорондын харилцаа, хамтын ажиллагаа улам идэвхжиж байна. Хэдийгээр дэлхий нийтийг хамарсан КОВИД-19-ийн халдвартай байгаа ч энэ онд хоёр улсын бизнес уулзалт, ажил хэргийн зөвлөгөөн олон нийтийн, ТББ болон төр, засгийн хүрээнд, мөн олон улсын чуулган уулзалт зэргээр нийт 8 удаа цахимаар болж давтамж хоёр дахин нэмэгджээ.
1338 дня