Монголын ААН-үүд ОХУ-тай эрчим хүч, хүнс, барилгын салбарт хамтран ажиллах сонирхолтой байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, ОХУ-ын дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой тохиож буй энэ онд хоёр улсын ажил хэргийн болон бизнес уулзалтын давтамж 2 дахин нэмэгдээд буй. Уулзалтууд дээр Монголын бизнес эрхлэгчид ОХУ-д мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолууран болон арьс ширэн зэрэг уламжлалт бүтээгдэхүүнээс гадна “АПУ”, “Хаан хүнс”, “ТЭСО” зэрэг компани органик бордоо, хүнсний цэвэр бүтээгдэхүүнээ шинээр гаргах сонирхолтой байгаагаа илэрхийлж байв.
1332 дня