"Түмэн шувуут", "Хөвсгөл хүнс”, "Хүннү менежмент"-ийн ханш хамгийн их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид
энгийн арилжаагаар 40 ХК-ийн
1.6 сая ширхэг хувьцааг 729,337,314.04 төгрөгийн үнийн дүнгээр арилжив. 25 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 9 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол
6 компанийн хувьцаа ханш тогтвортой байлаа. Энэ өдөр "Түмэн шувуут" (TUM+14.79%),
"Хөвсгөл хүнс" (HHS+14.72%) болон
"Хүннү менежмент" ХК (HBZ+14.49%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөв. Харин "Инвескор ББСБ"
(INV-11.24%), "ЛэндМН ББСБ" (LEND-7.17%) болон "Хөвсгөл
алтан дуулга" ХК (ADU-6.97%)-ийн
хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 32,562 ширхэг нэгж эрхийг 16.2
сая төгрөгөөр арилжив. ТOП-20 индекс 0.86 хувиар
өсөж 40256.54 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,380,799,604,103.25 төгрөг боллоо. Арилжааны
дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ
үү.