"Өндөрхаан", "Талх чихэр", "Дархан нэхий" ХК-ийн ханш хамгийн их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид
өчигдөр
энгийн арилжаагаар 44 ХК-ийн
1.1 сая ширхэг хувьцааг 506,921,620.63 төгрөгийн үнийн дүнгээр арилжив. Үүнээс 22 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 14 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн
хувьцаа ханш тогтвортой байлаа. Энэ
өдөр
"Өндөрхаан" (ONH+13.46%), "Талх чихэр" (TCK+10.60%) болон "Дархан нэхий" ХК (NEH+10.04%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй
байсан бол "Их барилга" (IBA-14.29%), "Гонир" (GNR-11.63%) болон "Түмэн
шувуут" ХК (TUM- 11.46%)-ийн
хувьцаа хамгийн их уналттай байв. Хөрөнгө
оруулалтын 2 сангийн 69,951 ширхэг
нэгж эрхийг 60.4 сая төгрөгөөр арилжсан байна. ТOП-20 индекс 1.44 хувиар
өсөж 40834.46 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,467,415,322,511.19 төгрөг боллоо. Арилжааны
дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ
үү.