Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах талаар санал авч эхэлжээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, БНСУ-ын хооронд "Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр" (EPA) байгуулах гэж байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын ГХЯ, БНСУ-ын Эрчим хүч, үйлдвэр, худалдааны яам хамтран “Монгол Улс, БНСУ хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (EPA)” байгуулах талаар Хамтарсан судалгааг хийгээд байна. Уг судалгаа дээр үндэслэн Өмнөд Солонгос улсын талтай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах хэлэлцээг Монгол Улс хийх тохиолдолд анхаарах зүйлийн талаар ГХЯ болон бизнесийн төлөөллийн байгууллага МҮХАҮТ бизнес эрхлэгчдээс санал асуулга авч эхэллээ.
1374 дня