Лизингийн олон улсын өдөр тохиож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсад лизингийн өдөр (Global leasing day)-ийг өнөөдөр тэмдэглэж байна. Бизнесийн хүрээнд хэдийнэ нэвтэрсэн лизинг буюу түрээслүүлэх гэсэн ойлголт бизнесийн чухал бүрэлдэхүүн болсон. Зарим салбарт лизинг маш чухал үүрэгтэй, эдийн засгийн янз бүрийн төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломж олгож байна. Автомашинаас аваад агаарын хөлөг, далай, төмөр замын тээвэр лизингийн хувьд хамгийн түгээмэл салбарууд болсон. Тусгай техник, тоног төхөөрөмж, үл хөдлөх хөрөнгө, гол нь худалдаа, үйлдвэрлэл-арилжааны болон агуулах нь лизингийн гол обьект юм.
Эдийн засгийн зарим
салбарт лизинг хэрэглэх нь бизнес эрхлэх цорын ганц боломжийн арга төдийгүй,
хөрөнгийг бүтнээр худалдан авах хөрөнгө, мөнгөгүй, бас зээл авах ашиггүй
нөхцөлд хамгийн хэрэгтэй зүйл юм. Лизинг нь түрээслүүлж буй хөрөнгийг дараа нь
худалдан авч болох удааны хугацааны түрээс юм.