Хуримтлалын санд оны эхний хагас жилд 131.1 тэрбум төгрөг төвлөрчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Хуримтлалын санд энэ оны эхний хагас жилд 131.1 тэрбум төгрөгийн ногдол ашиг, хүүгийн орлого төвлөрчээ.
ГБХНХЯ-ны
мэдээлснээр, иргэний хуримтлалын нэрийн дансанд 36.3 мянган төгрөг
нэмэгдэж, 175.4 мянган төгрөгийн хуримтлалтай болсон байна.
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлж эхэлснээр 2024 онд хуримтлалын санд 495.6 тэрбум төгрөгийн ногдол ашиг төвлөрсөн. Монгол Улсын иргэн бүрд хуваарилж нэг иргэнд 138.9 мянган төгрөгийн ногдол ашиг бүртгэсэн юм.