Найман ХК-ийг үнэт цаасны бүртгэлээс хасав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. СЗХ-ноос үнэт цаасны
арилжааг зогсоосноос хойш 10-аас дээш жилд арилжаагаа сэргээгээгүй 1, Монголын
Хөрөнгийн биржийн үнэт цаасны шалгуур, шаардлага
хангахгүй байгаа 7 ХК-ийг үнэт цаасны
бүртгэлээс хасав.
Тодруулбал, Компанийн
тухай хууль, СЗХ-ны
“Үнэт цаасны бүртгэлийн журам”, “Монголын Хөрөнгийн бирж” ТӨХК-ийн дүрэм, Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын
заалтуудыг үндэслэн “Сэлэнгэ Ар хөвч”, “Баянталбай”,
“Дорнод импекс”, “Дөрвөн уул”, “Улаансан”, “Ханын материал”, “Хөдөөгийн тээвэр”,
“Эрээнцав” ХК-иудыг Монголын Хөрөнгийн
биржийн нээлттэй хувьцаат компанийн бүртгэлээс хассан байна.