“Богд банк” шинээр гаргаж буй хувьцааныхаа хуваарилалтыг танилцуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Богд банк" хөрөнгийн зах зээлд хувьцаагаа гаргаж арилжааны
банкуудаас анх удаа IPO хийж байна.
Тус банкнаас шинээр гаргаж байгаа үнэт цаасны анхдагч зах зээлийн
арилжааны захиалгыг энэ оны
12 дугаар сарын 1-7-ны 10.00-16.00
цагийн хооронд Монголын Хөрөнгийн биржийн
гишүүн үнэт цаасны компаниудаар дамжуулан хүлээн авах юм.
Хөрөнгийн биржид шинээр бүртгүүлсэн “Богд банк” ХХК шинээр гаргаж буй үнэт цаасны 70 хувийг үнэт цаас гаргагч болон андеррайтерын тодорхойлсон стратегийн хөрөнгө оруулагчдад, үлдэх 30 хувийг олон нийтэд Монголын Хөрөнгийн биржийн "Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны журам"-ын тогтоосон үнийн аргаар санал болгон худалдах юм.
Үндсэн андеррайтерын компани болох "Эм Ай Си
Си ҮЦК" ХХК-иас 500 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий хувьцааг
6 болон түүнээс дээш сараар тусгаарлуулах нөхцөлтэй дараах хөрөнгө
оруулагчдыг стратегийн хөрөнгө оруулагчдад тооцох тухай мэдэгдээд буйг Хөрөнгийн биржээс мэдээллээ. Үүнд:
- "Богд банк" ХХК, "Эм Ай Си Си ҮЦК"
ХХК-тай хувьцаа худалдан авахаар урьдчилсан захиалгын гэрээ байгуулсан
харилцагч нарт,
- Үндсэн андеррайтер "Эм Ай Си Си ҮЦК" ХХК-тай
хамтран ажиллах гэрээний хүрээнд ажиллаж буй хамтрагч үнэт цаасны компаниудын
хөрөнгө оруулагчид;
- Үнэт цаас гаргагчийн хүсэлтийн дагуу хувьцаагаа 6
сараар тусгаарлуулахаар зөвшөөрсөн ажилтнуудын хувьцааны захиалгыг бүрэн
биелүүлэх юм.
- Олон нийтэд санал болгосон үнэт цаасны захиалга санал
болгож буй үнэт цаасны дүнгээс давсан тохиолдолд 100 ширхэг хүртэлх
захиалгыг бүрэн биелүүлж үлдсэн захиалгуудыг хувь тэнцүүлэн
хуваарилна.