“Рио Тинто” бизнесийн ёс зүйн төвийг жигдрэх хүртэл санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-12-01 09:11:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Авлигын эсрэг тэмцэх нь зөвхөн төрийн байгууллагын үүрэг биш. Энд мөн хувийн хэвшлийн оролцоо, манлайлал чухал болж байгааг бизнесийн төлөөллийн байгууллага МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин өчигдөр болсон “Комплаенс, бизнесийн ёс зүйн анхдугаар чуулган” дээр онцоллоо.

Авлига ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, шударга, ил тод, ёс зүйг эрхэмлэн, итгэлцэл, үнэт зүйлсэд тулгуурлаж урт хугацаанд тогтвортой хамтран ажиллах нь бизнесийн хөгжлийн тулгуур болоод буйг чуулганд оролцогчид хэлж байлаа.






Бизнесийн ёс зүй, шударга байдлыг хэвшүүлэх үүднээс “Транспэрэнси интернэшнл Монгол ТББ, Рио Тинто Монгол ХХК МҮХАҮТ хамтарсан төслийг энэ оны 4 дүгээр сараас эхлэн хэрэгжүүлж, Бизнесийн ёс зүйн төвийг байгуулаад байна. Тус төвийн үйл ажиллагааг дэмжигч, Рио Тинто групп”-ийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Х.Амаржаргал хэлэхдээ, Бизнесийн ёс зүйн төвийн үйл ажиллагааг жигдрэх хүртэлх санхүүгийн дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийлсэн юм. Учир нь шударга, ил тод, ёс зүйг эрхэмлэж ажиллах нь манай байгууллагын үнэт зүйлсийн салшгүй нэг хэсэг байдаг хэмээн онцлов.




Комплаенс гэдэг нь компани, байгууллагын үйл ажиллагаанд үндсэн хууль тогтоомжийг дагаж мөрдөх, ажил үйлчилгээ үзүүлэхдээ мэргэжлийн стандартыг баримтлах, гэрээний дагуу хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх тухай ойлголт юм. Мөн дан ганц хууль, эрх зүйгээр хязгаарлагдахгүй шударга байдал, ёс зүйн асуудлыг хамардаг.



Связанные новости