Хөрөнгийн биржид 971.723 хувьцаа арилжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржийн
өнөөдрийн арилжаагаар 24 ХК-ийн
хувьцааны ханш өсөж,
19 ХК-ийн
хувьцааны ханш буурсан бол 6 компанийн хувьцаа ханш тогтвортой
байлаа. Үүнээс "Ариг гал" (EER+14.97%), "Өндөрхаан"
(ONH+14.97%) болон "Төмрийн
завод" ХК (TMZ+14.90%)-ийн хувьцааны
ханш хамгийн өндөр өсөлттэй байв. Харин "Жидакс"
(SOH-12.12%), "Техник импорт" (TEX-
10.87%) болон "Азык" ХК (ALD-10.00%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Энэ өдөр энгийн
арилжаагаар 49 ХК-ийн 971,723 ширхэг
хувьцааг 524,286,746.44 төгрөгийн
үнийн дүнгээр арилжлаа. Хөрөнгө
оруулалтын 2 сангийн 51,550 ширхэг нэгж эрхийг 31.3
сая төгрөгөөр арилжсан
байна. ТOП-20 индекс 0.39 хувиар
буурч 39360.66 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,241,940,966,002.55 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ
үү.