Хөрөнгийн биржид 1.5 сая хувьцаа арилжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид
өнөөдөр,
энгийн арилжаагаар 64 ХК-ийн 1.5 сая ширхэг хувьцааг 497,745,697.83 төгрөгийн
үнийн дүнгээр арилжлаа. Үүнээс 26 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 28 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол
10 компанийн хувьцаа ханш тогтвортой байв. Энэ өдөр "Тээвэр-Ачлал" (ACL+15.00%),
"Өндөрхаан" (ONH+15.00%), "Мандал говь
импэкс" (MNG+15.00%) болон "Алтайн зам" ХК (AZH+15.00%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй
байсан бол "Төмрийн завод" (TMZ-14.99%), "Дархан
хөвөн" (DAH- 14.63%) болон "Азык" ХК (ALD-13.98%)-ийн хувьцаа хамгийн их уналттай
байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 7,556 ширхэг
нэгж эрхийг 3.3 сая төгрөгөөр арилжсан байна. ТOP-20 индекс 0.64 хувиар
өсөж 40220.04 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,274,732,822,608.09 төгрөг боллоо. Арилжааны
дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ
үү.