Хөрөнгийн биржид 1.5 сая хувьцаа арилжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн
биржид өнөөдөр, энгийн арилжаагаар 41 ХК-ийн 1.5 сая ширхэг хувьцааг 364,250,765 төгрөгийн үнийн дүнгээр арилжив. Үүнээс 20 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 17 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол
4 компанийн хувьцаа ханш тогтвортой байлаа.
Энэ өдөр
"Тэнгэрлиг медиа групп" (TNGR+15.00%),
"Дархан хөвөн" (DAH+14.05%) болон
"Эрдэнэс сольюшинс" ХК (AMT+13.04%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй
байсан бол "Монинжбар" (MIB-11.02%), "Дархан
нэхий" (NEH- 5.12%) болон "Шарын гол" ХК (SHG- 4.31%)-ийн хувьцаа хамгийн их уналттай
байлаа.
Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд
нийт 3 ширхэг үнэт цаасыг 300 ам.доллароор арилжсан байна. Хөрөнгө оруулалтын 2 сангийн
нийт 45,392 ширхэг нэгж эрхийг 42.9 сая төгрөгөөр арилжив. ТOП-20 индекс 0.55 хувиар өсөж 40346.68 нэгжид
хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,220,572,147,113.28 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ
үү.