Төгрөгийн ам.доллартой харьцах дундаж ханш суларлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-11-07 15:36:46

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш энэ оны 9 дүгээр сард 3593.80 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхэс 212.8, өмнөх сарынхаас 1.7 төгрөгөөр суларлаа.  


Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш дээрх сард 43.38 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 6.4 төгрөгөөр суларч, өмнөх сарынхаас 1.5 төгрөгөөр чангарсан байна.


Харин төгрөгийн евротой харьцах сарын дундаж ханш өнгөрсөн есдүгээр сард 4216.51 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 462.7, өмнөх сарынхаас 37.6 төгрөгөөр суларчээ.


Мөн, төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш энэ хугацаанд 504.40 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 26.8, өмнөх сарынхаас 3.7 төгрөгөөр суларсан ажээ. 

Связанные новости