ХАА-н салбарын өсөлт буурч, уул уурхайнх нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-11-17 13:29:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ҮСХ-ны мэдээллээр ДНБ энэ оны эхний 9 сард 3.6 хувиар өссөн дүнтэй гарав. Үүний 1.5 хувийг үйлчилгээний салбар, 1.4 нэгж хувь нь уул уурхай, олборлох салбар өсөлт эзэлж байна. Харин ХАА-н салбарын өсөлт 149.7 тэрбум төгрөгөөр буюу 4.7 хувиар доошилж, ДНБ-д 0.8 нэгж хувийн бууралтаар нөлөөлжээ. Үүнд  том малын зүй бус хорогдол 2.4 сая болж, өмнөх оны мөн үеэс 1.1 саяар нэмэгджээ. Мөн төл мал 2.9 саяар буурчээ.

ДНБ-д эзлэх жингээр уул уурхай, олборлолтын салбарын өсөлт 2.6 их наяд төгрөг болжээ. Тус салбарын үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 271.6 тэрбум төгрөгөөр буюу 11.7 хувиар өсжээ. Үүнд газрын тосны олборлолт 61.9 хувиар, мөн зэсийн баяжмалын олборлолт 5.8 хувиар нэмэгдэн голлон нөлөөлсөн талаар ҮСХ-ноос өнөөдөр мэдээллээ. 



Связанные новости