Mөнгөний нийлүүлэлт 27.3 их наяд төгрөг болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Mөнгөний нийлүүлэлт (M2) энэ оны 10 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 27.3 их наяд төгрөг боллоо.
Энэ үзүүлэлт өмнөх
оны мөн үеийнхээс 4.7 (21 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдэхэд валютын харилцах 300
(15.2 хувь) тэрбум, төгрөгийн
харилцах 1.9 (65.9 хувь)
их наяд, төгрөгийн хадгаламж 3.1 (25.6 хувь) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.
Бага мөнгө (M1) энэ
оны 10 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 5.7 их наяд төгрөг
болж, өмнөх сарынхаас 102.8
(1.8 хувь) тэрбум, өмнөх оны
мөн үеийнхээс 2.1 (57.1 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдэв. Бага мөнгө (M1)-ний 4.9
(85.6 хувь) их наяд төгрөг нь
төгрөгийн харилцах, 822.1 (14.4 хувь)
тэрбум төгрөг нь хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө аж.
Бараг мөнгө энэ оны 10 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 21.5 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 152.9 (0.7 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 2.6 (14 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдлээ. Бараг мөнгөний 15.2 (70.4 хувь) их наяд төгрөг нь төгрөгийн, 4.1 (19 хувь) их наяд төгрөг нь валютын хадгаламж, 2.3 (10.6 хувь) их наяд төгрөг нь валютын харилцах байна.
Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 10
дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 1.1 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 30.4 (2.9 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 127.6 (13.3 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр мэдээлсэн юм.