Филиппиний Ронда хотын даргыг буудан хөнөөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
172@montsame.mn
2018-09-05 15:53:48
МОСКВА. /РИА Новости/. Үл мэдэгдэх этгээдүүд Филиппиний Себу мужийн Ронда хотын даргыг буудан хөнөөсөн тухай Philippine Star сонин цагдаагийн газрын эх сурвалжаас иш татан мэдээллээ. 

Сонинд бичсэнээр, лхагва гарагт шилжих шөнө дөрвөн эрэгтэй хүн хотын дарга Мариано Бланко-гийн өрөөнд дайран орж ирээд ажилтнуудыг шалан дээр хэвтэхийг тушаасан байна. Ингээд хэд хэдэн удаа буун дуу гарсны дараа үл мэдэгдэх этгээдүүд хэргийн газраас явсан аж. Цагдаа нар ирэх үед Бланко цусанд хутгалдан хэвтэж байжээ.
 
Хотын дарга М.Бланко бол хар тамхи наймаалах хэрэгт холбоотой албан тушаалтнуудын нэг гэж Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте буруутгаж байсныг Philippine Star сонинд дурдсан байна.
 
Өнгөрсөн 7 дугаар сард гэхэд тус улсад хоёр хотын даргыг хөнөөсөн хэрэг гарчээ. Танаван хотын дарга Антонио Халили, Нуэва-Эсиха мужийн Кабанатун хотын дарга Тинио Фердинанд Боте нар хөлсний алуурчдын гарт амиа алдсан байна.
 
Б.Адъяахүү     

 

Холбоотой мэдээ