1800 гаруй хүүхэд сургуульд шинээр элсэн орлоо

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2018-09-04 14:57:32
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн хэмжээнд энэ намар 1869 хүүхэд нэгдүгээр ангид элсэн орж байна. Түүнчлэн 37 цэцэрлэг, ерөнхий боловсролын 26 сургуульд 23 мянга орчим хүүхэд суралцана гэж аймгийн БСУГ-аас мэдээллээ.
Энэ намар будаг нь ханхалсан шинэхэн эрдмийн өргөө үүдээ нээж буй нь Баян-Уул сумын ЕБС юм.
Дорнод аймгийн боловсролын байгууллагууд энэ хичээлийн жилд “Эрүүл мэнд, саруул ухаан, өв тэгш хүмүүжлийн төлөө” гэсэн зорилго дэвшүүлээд байна.
Ачааллын хувьд аймгийн төвийн сургууль, цэцэрлэгүүдийн зарим нь хүчин чадлаасаа давсан хэвээр шинэ хичээлийн жилийг эхлүүллээ. Гэхдээ жил бүр сургууль, цэцэрлэгийн өргөтгөл, шинэ цэцэрлэгийн барилгыг улс, орон нутгийн төсвөөр шийдсээр байгаа. Энэ жил л гэхэд тус аймгийн боловсрол, соёл, урлагийн салбарт 4.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж байна.
 
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ