Гацууртын ордыг төр хамгаалалтад авахгүй байгааг буруушаав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-12-09 17:16:49

Гацууртын ордыг стратегийн ордод оруулж, төрийн хувь эзэмшилтэйгээр хамтран ажиллах шийдвэр гараад багагүй хугацаа өнгөрч байна. Гэвч "Ноён" уулын орчимд зохион байгуулалттай газар ухаж байгаа мөртөө жирийн иргэдийг гадуурхаж, хүн ч амиа алдсан тухай Иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд өнөөдөр мэдээлэл хийлээ.

 Тэд, Гацууртын орд орчмын ухмал газар дээр амиа алдсан гурван хүний үхэлд төр засаг, “Сентерра Гоулд” компанийг буруутгаж байна. Гэвч төрийн зүгээс  "Ноён" уулыг улсын хамгаалалтад авахгүй байгаа нь байдлыг улам хүндрүүлж байна. Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүд “Гацууртын ордод олборлолт явуулж буй иргэд зүгээр нэг нинжа нар биш, зохион байгуулалттай бүлэг. Учир нь “Сентерра Гоулд”-ын ухсан нүхнээс баяжмал гаргаад түүнийгээ хоёр тээрэм дээр тээрэмдэж байна. Зүгээр нэг нинжа нар бүхэл бүтэн хоёр тээрэм дээр очоод албан ёсоор тээрэмдлэг хийх эрх огт байхгүй. Энэ мэт “Сентерра Гоулд”-ын гаргасан зохион байгуулалттай бүлэг энд ажиллаж байна гэх хардлага төрөхөөр байна” гэсэн мэдээллийг өгчээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ