Азийн наадмын самбо бөхийн 68 кг-д Ц.Батцэцэг хүрэл медаль хүртлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Жакарта /МОНЦАМЭ/. Азийн наадамд анх удаагаа орсон төрлүүдийн нэг самбо бөхийн тэмцээн өнөөдөр өндөрлөж 68, 90 кг жингийн аваргуудаа тодруулав.
Энэ өдөр манай гурван бөх барилдсанаас эмэгтэйчүүдийн 68 кг-д барилдсан Мөнхбатын Даваасүрэн, Цог-Очирын Батцэцэг нар хүрэл медалийн төлөө хоорондоо барилдаж Ц.Батцэцэг 3:0-ээр хожиж Азийн наадмын хүрэл медаль хүртлээ.
Д.Өлзий