Монгол Улсын баг тамирчид медалийн тоогоор 17-д бичигдэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Жакарта /МОНЦАМЭ/. Индонез улсын Жакарта болон Палембан хотноо зохион байгуулж буй Азийн XYIII спортын наадмын 15 дахь өдрийн 13 цагийн /орон нутгийн цагаар/ байдлаар БНХАУ-ын баг 122 алт, 86 мөнгө, 62 хүрэл, нийт 270 медальтай тэргүүн байр эзэлж байна.
Харин Япон улсын баг тамирчид 70 алт, 50 мөнгө, 73 хүрэл, нийт 193 медальтай удаалж байгаа бол БНСУ 44 алт, 54 мөнгө, 65 хүрэл нийт 163 медальтай гуравдугаар байр эзэлж байна.
Энэхүү наадмыг зохион байгуулагч Индонез улсын баг тамирчид 30 алт, 24 мөнгө, 41 хүрэл, нийт 95 медальтай дөрөвдүгээр байр эзэлж байгаа бол Иран, Тайвань, Узбекстан, Энэтхэг, Казахстан, БНАСАУ –ын баг тамирчид эхний 10-т багтаж байна.
Монгол Улсын баг тамирчдын хувьд 4 алт, 8 мөнгө, 10 хүрэл, нийт 22 медальтай 17 дугаар байрт бичигдэж байна.
Д.Өлзийсайхан