Х.Баттулга: Тоо баримт нэгтгэх, торгох нь бидний хүсээд байгаа үр дүн биш
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүүхэд хамгааллын асуудлаар төрийн байгууллагын удирдлагуудтай уулзаж, санал солилцлоо.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэхдээ, "2017 оны 11 дүгээр сард Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах төрийн бодлогын хэрэгжилтийг сайжруулах, олон нийтийн оролцоо, хяналт” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийн хүрээнд Цагдаагийн Ерөнхий газрын бүтэц, зохион байгуулалтад “Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасаг” байгуулагдсан байна. 2018 оны дөрөвдүгээр сард “Хүүхэд хамгаалал, өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг болсон. Та бүхэн санаж байгаа байх. Энэ мэт олон хэлэлцүүлэг, хурал зохион байгуулж байгаа ч томчуудын хайхрамж, болгоомжгүйгээс хүүхэд эндэх, хүчирхийлэлд өртсөн гэх статистик, тоон мэдээллүүд буурахгүй байна. Үүнтэй холбоотой 2018 оны зургадугаар сард УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, хүүхэд хамгаалалтай холбоотой асуудлаар үг хэлэхдээ хүүхэд хамгааллын чиглэлээр үйл, ажиллагаа явуулдаг бүхий л төрийн байгууллагуудад хандан зургаан зүйлтэй үүрэг, даалгавар, ажлын чиглэл өгсөн. Тухайн чиглэлд Хүүхэд хамгааллын хууль, стандартыг боловсруулж, хэрэгжүүлэх журмыг мөрдүүлэх, сургууль цэцэрлэгийн сургалтын орчин, хүүхдийн тоглоомын талбай, хүүхдэд хамаатай бүх орчинд үзлэг, шалгалт хийж, аюулгүй байдлыг хангах зэрэг зургаан чиглэлээр үүрэг даалгавар өгсөн. Энэ дагуу нийт 11 төрийн байгууллага үүрэг, чиглэл авснаас өнөөдрийн байдлаар найман байгууллага тайлангаа ирүүлсэн. Тайлангуудыг нэг бүрчлэн уншихад санаанд нийцсэн, үнэхээр арга хэмжээ авч гээд тайвшрах хэмжээнд байсангүй. Мэргэжлийн байгууллагууд улсын хэмжээнд ажиллаж байгаа 798 ЕБС-иас 44 сургууль буюу 18 хувьд нь, 1416 цэцэрлэгээс 60 цэцэрлэг буюу 23.6 хувьд нь шалгалт хийжээ. Хөдөө орон нутгийн сургууль, цэцэрлэгийн байгууллагуудыг шалгасан дүн мэдээ тайланд дурдагдаагүй байна. Энэ мэт тайлангуудаас харахад шалгалтаар илрүүлсэн зөрчлөө л бичиж. Харин зөрчлийг арилгуулж, түүнийгээ биечлэн шалгасан тухай алга. Тоо баримт нэгтгэх, бичиг шаардлага өгөх, торгох нь бидний хүсээд байгаа үр дүн биш гэдгийг ойлгож байгаа байх” хэмээн тодотгов.

Мөн Ерөнхийлөгч, өнгөрсөн хавар "Ерөнхийлөгчид захидал бичээрэй" аяны хүрээнд 12 мянга гаруй хүүхэд захидал илгээсэн. Үүнээс 31 хувь нь орчны аюулгүй байдлыг хангаж өгөхийг хүссэн юм. Энэ хүрээнд хүүхдэд хамаатай орчинд аюулгүй байдлыг хангах үүрэг өгсөн. Гэтэл ердөө 79 тоглоомын талбайд үзлэг хийжээ. Эдгээрээс сүүдрэвч хөдөлсөн 15, суурь нь хөдөлсөн 17, аюулгүй байдал хангаагүй тоглоомын талбай 6 байж. Зөрчлийг арилгасан эсэхийг тайланд дурдсангүй. Мөн хүүхэд сургууль, цэцэрлэгтээ идэж буй хоол, хүнснээсээ хордохгүй гэсэн баталгаа байна уу. Цэцэрлэгийн хүүхдийн хоолны илчлэгийн хэмжээ батлагдсан хэмжээнээс 310 ккалаар бага, хүнсний ногоо, жимс жимсгэний хэмжээ 4 дахин бага, харин будаа, гурил, чихэрлэгийн хэмжээ нэмэгдсэн хэвээр байна. Энэ харьцааг эрүүл, зохистой болгох асуудлаар ямар ажил хийж байна гэсэн асуулгыг тавьсан юм.
Үүнд БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир хариулахдаа, “2018 оны долдугаар сарын эхээр БСШУСЯ-наас нийслэлийн ЕБС-иудад орчны аюулгүй байдлын цогц үнэлгээ хийсэн. Мөн Нийслэлийн боловсролын газраас төсөв, төлөвлөгөө боловсруулж сургууль, цэцэрлэгийн, ялангуяа цэцэрлэгийн гадна орчны тоглоомыг шинэчлэх асуудлаар ажиллаж байгаа.Мөн сургууль, цэцэрлэгийн хоол, хүнсний асуудлаар гарч байсан холбогдох 207, 130 дугаар тушаалуудыг хүчингүй болгож, сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээтэй холбоотой чипс, хийжүүлсэн ундаа гэх зэрэг зүйлсийг сургуулийн орчинд заруулахгүй байх, хоолны илчлэг, хэмжээтэй холбоотой шинэчлэгдсэн тушаал гарч, тушаалыг Хууль зүйн яаманд бүртгүүлэхээр хүргүүлсэн байгаа” гэлээ.
Хүүхэд харах үйлчилгээ эрхэлж байгаа газруудын 76.3 хувь нь их, дунд хэмжээний эрсдэлтэй байна гэсэн дүгнэлт гарчээ. Харин энэ хичээлийн жилд 439 хүүхэд харах үйлчилгээний байгууллагаар 4900 гаруй хүүхэд хүмүүжих урьдчилсан мэдээлэл гараад байгаа аж.

Мөн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мэргэжлийн багшаар хангагдаагүй сургууль, цэцэрлэг нийслэлд 63 байна гэсэн тоо гарсныг тодотгон орон нутгийн мэдээллийг сонирхсон юм.
БСШУСЯ-ны өгч буй мэдээллээр, энэ жил бага боловсролын бүлгийн тоо 500 орчим бүлгээр нэмэгдэх тооцоо гарсан бөгөөд бага ангийн багшийн эрэлт, хэрэгцээ нэмэгджээ. Одоогоор улсын хэмжээнд мэргэжлийн багшийн хангалт 98.6 хувьтай байгаа аж. Үүнээс хөгжмийн багшийн эрэлт маш өндөр байгааг албаныхан онцлов. Түүнчлэн багшлах эрхийн гарааны шалгалтад орсон багш нарын 50 хувь амжилтгүй, шалгалтандаа унасан тул сургуулиа төгсөөд ажилд орох боломжгүй нөхцөлд хүрчээ. 2019 оны нэгдүгээр сараас Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль хэрэгжиж эхлэхээр багшийн хангалт харьцангуй нэмэгдэх боломжтой. Мөн тусгай, дунд мэргэжлээр төгссөн багш нарын хөрвөх сургалтыг сайжруулснаар багш нарын дутагдал багасна гэсэн хүлээлт байгаа аж. Хөдөө, орон нутгийн хувьд мэргэжлийн 971 багш шаардлагатай байгааг албаныхан тодотголоо.
Түүнчлэн Ерөнхийлөгч иргэдтэй уулзах үеэр цэцэрлэг 17:00 цагт тардаг. Гэтэл ажил 18:00 цагт дуусдаг. Энэ хооронд эцэг, эх ажлаа нэг цаг таслах асуудал үүсэхийн зэрэгцээ замын түгжрэлээс болж хоцорч, цагийн 1000-3000 төгрөгийн торгууль төлдөг асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ гэдэгт БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир хариулт өгсөн юм.
Тэрээр, “Цэцэрлэгийн багш нарын ачаалалд тохирсон хөлсийг нь өгөх асуудлыг ХНХЯ-нд хүргүүлсэн. Яамны хэмжээнд энэ цагийн зөрүүний асуудал яригдаж байгаа. Орой ямар ч аргагүй хүүхдээ 18:00 цагаас авдаг бол илүү цагийн бүлэг ажиллуулах зэрэг асуудал яригдаж байгаа” гэлээ.
Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ асуудлыг шийдэх арга зам, саналаа долоо хоногийн дотор боловсруулж илгээхийг холбогдох байгууллагуудад даалгав.
Мөн тэрээр тайлан, мэдээ унших, түүнийг шалгах нь чухал биш, үүссэн асуудлыг нэгдэж шийдэн үр дүнд хүрэх асуудал гэдгийг онцлон хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан бэлтгэл ажлын асуудлаар төрийн байгууллагын төлөөллүүдтэй ярилцаж, долоо хоногийн дотор үүссэн зөрчил, дутагдлуудыг арилгах, хамтарч ажиллах санал авч, нэг сарын дараа дахин уулзахаар товлолоо.
Дашрамд дурдахад, "БСШУСЯ-наас сургуулийн орчинд хүүхэд хамгааллын бодлогыг баталж гаргасан байна. Энэ хичээлийн жил буюу есдүгээр сарын 1-нээс эхлэн ЕБС-ийн хүүхэд хамгааллын бодлого хэрэгжиж эхлэх юм байна. Түүнчлэн сургууль, цэцэрлэгийн орчны эрүүл ахуйн стандарт батлагджээ.