Швейцарын ерөнхийлөгч Ливанд айлчилж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2018-08-27 10:13:43
БЕЙРУТ. /Синьхуа/. Швейцар улсын Ерөнхийлөгч Ален Берсет Ливаны Ерөнхийлөгч Мишель Аунтай хоёр улсын харилцааны талаар яриа хэлэлцээ хийхээр тус улсад ням гарагт хүрэлцэн очсон тухай Швейцарын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв.

А.Берсет тус улсад гурван өдрийн айлчлал хийх бөгөөд энэхүү айлчлалын хүрээнд бүс нутгийн болон олон улсын тулгамдсан асуудлуудыг голчлон хэлэлцэхийг зорьж байгаа ажээ.

Швейцар улсын төрийн тэргүүнийг олон улсын “Рафик Харири” нисэх буудалд Ливаны авлигатай тэмцэх яамны сайд Николас Туени тэргүүтэй өндөр албан тушаалтнууд угтан авсан байна.

Швейцарын Ерөнхийлөгч А.Берсетийн айлчлалын бүрэлдэхүүнд тус улсын цагаачлалын яамны сайд Урс Вон Арб, гадаад хэргийн яамны Ойрхи Дорнод болон Африкийн асуудал хариуцсан газрын дарга, элчин сайд Волфганг Амадей Бруелхарт, Швейцараас Ливанд суугаа элчин сайд Моника Шмутц Киргоз болон дипломат зөвлөх Теренс Биллетер багтаж байгаа ажээ.
Э.Хулан

 
Холбоотой мэдээ