БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлал өндөрлөлөө
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд эрхэмсэг ноён Ван И-гийн наймдугаар сарын 23-25-нд манай улсад хийсэн айлчлал өнөөдөр өндөрлөж байна.
Тэрээр айлчлалын хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай албан ёсны хэлэлцээр хийж, Монгол Улс болон БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухайн хоёр улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг болон Монгол Улсын Гадаад харилцааны яам БНХАУ-ын Гадаад хэргийн яам хоорондын 2019-2020 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд нарт бараалхан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзаж Монгол Улс, БНХАУ-ын хооронд тогтоосон Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг тэргүүлэх салбаруудад идэвхжүүлэн гүнзгийрүүлэх, хамтын ажиллагааны хүрсэн тохиролцоог урагшлуулах талаар ярилцсан юм. Мөн БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хүрээнд 30 сая ам.долларын хөрөнгөөр нийслэл хотноо барьж буй Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн Хөгжлийн төвийн барилгын ажилтай танилцаж, тус улсын Засгийн газрын 300 сая ам.долларын санхүүжилтээр барих Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн шинээр барих төслийн нээлтэд оролцож, Увс аймагт зочилж бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар баруун 5 аймгийн орон нутгийн удирдлагуудтай уулзан санал солилцсон.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд эрхэмсэг ноён Ван И-гийн айлчлалын бүрэлдэхүүнд тус улсын Гадаад хэргийн дэд сайд Кун Шюаньёу, Худалдааны яамны туслах сайд Ли Ченган, Гадаад хэргийн яамны Азийн газрын захирал У Жянхао, Худалдааны яамны Азийн газрын зөвлөх Лю Жюнь нарын өндөр албан тушаалын төлөөлөл болон БНХАУ-ын Олон улсын радио, мэдээллийн “Синхуа” агентлаг, ССТV зэрэг хэвлэл мэдээллий байгууллагын сэтгүүлч сурвалжлагч нар дагалдан ирсэн юм.
Тодруулга: БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд эрхэмсэг ноён Ван И нь 1953 онд Бээжин хотноо төрсөн, эдийн засгийн ухааны доктор, Хармөрөн мужид үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын ажилд оролцож байсан, Бээжингийн Гадаад хэлний дээд сургуулийн Ази хэлний ангийг төгссөн, Шуудан, мэдээлэл холбооны яамны мэдээлэл судалгааны ажилтан, ГХЯ-ны Азийн газарт шинжээч, атташе, тасгийн дарга, БНХАУ-аас Япон улсад суугаа ЭСЯ-нд зөвлөх, Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд, ГХЯ-ны Азийн газрын дарга, ГХЯ-ны дэд сайд, ХКН-ын Төв хорооны Тайванийн ажлын албанд ажиллаж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүнээр сонгогдон Гадаад хэргийн сайдаар ажиллаж байна. Тэрээр манай улсад 2014 онд айлчилж байсан юм.

Б.Болд
Гэрэл зургуудийг Т.Чимгээ
Гэрэл зургуудийг Т.Чимгээ