“Агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоо” өдөрлөг боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-08-23 11:25:44
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Агаар орчны бохирдлыг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөгийг наймдугаар сарын 18-нд Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт зохион байгууллаа.

Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд зохион байгуулсан өдөрлөгийн үеэр Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газраас “Гэр, байшингаа дулаалцгаая”, “Эрүүл мэндийнхээ төлөө агаарын чанарын мэдээг хэрхэн унших вэ”, “2019 оны 05 дугаар сарын 15-наас Улаанбаатар хотод түүхий нүүрс түлэхгүй”, “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” зэрэг 5 төрлийн 1200 ширхэг танилцуулгыг тараан, иргэдийн дунд санал асуулга явуулан, орчны хэмжилтийн багаж тоног төхөөрөмж танилцуулж Нийслэлээс агаар, орчны бохирдлыг бууруулах талаар авч хэрэгжүүлж байгаа ажлыг сурталчлан ажиллажээ. Энэ үеэр “Мөнхийн амар дулаан” ХХК-ийн цахилгаан халаагуур, “Мега хитт” ХХК-ийн эрчим хүчний хэмнэлттэй технологи, “Эрхэт Эрчим” ХХК-ийн халаагуур, “Ханан хишиг” ХХК-ийн сайжруулсан түлш, “Кореа кабель” ХХК-ийн шалны халаалт, дулаалгын ханын цаас, халдаг ханын зураг зэрэг бүтээгдэхүүнийг иргэдэд танилцууллаа.
Холбоотой мэдээ