Г.Нандинзаяа шинэ дээд амжилт тогтоож, Азийн наадмын аварга болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-08-22 15:32:32
Жакарта /МОНЦАМЭ/. Азийн XYIII зуны спортын наадмын Индонез улсын Палембанд болж буй буудлагын Монголын буудлага спортын эмэгтэйчүүдийн /50 м Rifle women’s/ төрөлд ОУХМ Г.Нандинзаяа 1175  оноогоор  Азийн наадмын шинэ дээд амжилт тогтоож, алтан медалийн эзэн боллоо.
 
Мөн энэ төрөлд ОУХМ Ч.Нарантуяа 1173 оноо авснаар хоёрдугаар байрт шалгарч мөнгөн медалийн эзэн боллоо. Ийнхүү Монголын баг тамирчдын энэ наадмаас авсан медалийн тоо нэг алт, нэг мөнгөн медалиар нэмэгдэж 3 алт, 2 мөнгө, 4 хүрэл нийт 9 медальтай есдүгээр байр эзлээд байна. 

 

Д.Өлзий

Холбоотой мэдээ