Хятадад тэжээвэр хулсны баавгай 518-д хүрчээ

ХИЛИЙН ЧАНАДААС
erdenechimeg@montsame.mn
2018-08-20 13:36:28
Бээжин /МОНЦАМЭ./ “Хятад улсын зэрлэг буюу тэжээвэр бус хулсны баавгайн тоо толгой 1970, 1980-аад оны үед 1114 байсан бол уг тоо нэмэгдэж 1864 болсон. 2017 оны эцсийн байдлаар Хятадуудын өсгөн үржүүлж буй тэжээвэр хулсны баавгай 518-д хүрсэн” хэмээн Хятадын Ойн аж ахуйн газрын хэлтсийн дарга Ян Чао мэдээлэв.   
Хятад улсад 27 мянган хавтгай дөрвөлжин км газар нутгийг хамарсан “Хулсны баавгайн үндэсний парк”-ыг барьж байгуулах туршилтын ажил явагдаж эхэлжээ. Одоогоор Хятад улсад нийтдээ “Хулсны баавгайн хамгаалах газар” 67 байдаг байна.   
Ян Чао хэлэхдээ “Өнгөрсөн оноос эхлэн бид тэжээвэр хулсны баавгайг зэрлэг хулсны баавгайтай нийлүүлж, үүлдэр сайжруулах хээрийн туршилт явуулсан. Үүний үр дүнд энэ оны 7-р сард баавгай ихэрлэсэн. Энэ нь тэжээвэр баавгайг зэрлэг баавгайн сүрэгт нийлүүлэх чухал алхам болсон” гэв.
Одоогоор тэжээвэр хулсны баавгайнуудаас 58 нь олон улсын судалгааны төсөлд хамрагдаж байна. Мөн нийт 47 төлийг гадаад улс орнуудад төсөлд хамруулан судалж байгаагаас 31 нь нутагтаа ирээд байгаа ажээ.
Дашрамд дурдахад, нэн ховордоод байгаа хулсны баавгайг Хятад улс “Үндэсний эрдэнэ” хэмээн үздэг.
А.Анхбаяр
 

Холбоотой мэдээ