Өвлийн бэлтгэл хангалттай холбоотой 18-19-нд зарим замыг хаана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
183@montsame.mn
2018-08-18 12:41:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/  Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд Нийслэлийн Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн дараах замуудын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тодорхой хугацаагаар хязгаарлахаар болсон байна.

Үүний дагуу дулааны шугам татах зорилгоор:

  • -Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Төмөр замын цагдаагийн урд талын авто замыг 2018 оны 08 дугаар сарын 18-наас 09 сарын 01-ний өдөр хүртэл,
  • -Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, “МТ” шатахуун түгээх станцын урд талын явган замыг 2018 оны 08 дугаар сарын 18-наас 09 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл,
  • -Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 47 дугаар сургуулийн ард талын авто замыг 2018 оны 08 дугаар сарын 18-ны 23:00 цагаас 08 дугаар сарын 19-ний 07:00 цаг хүртэл,
  • -Сонгино-Хайрхан дүүргийн, “Содон” хорооллын арын авто замыг 2018 оны 08 дугаар сарын 18-ны 23:00 цагаас 08 дугаар сарын 19-ний 07:00 цаг хүртэл тус тус хаана.
  • -Мөн бохир усны шугам татах зорилгоор Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Циркийн 1а байрны урд талын авто замыг 2018 оны 08 дугаар сарын 17-ноос 09 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл,
  • -Сонгино-Хайрхан дүүргийн 22 дугаар хороо, Найрамдлын зам, “Буман-Өлзий” хорооллын урд талын авто замыг 2018 оны 08 дугаар сарын 18-ны 23:00 цагаас 08 дугаар сарын 19-ны 07:00 цаг хүртэл тус тус хаана.
Ж.Батсайхан
Холбоотой мэдээ