Сайн дураараа үзлэг шинжилгээнд хамрагдах иргэдийн тоо бага байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-12-08 20:41:02

Дорноговь аймгийн Сайншанд суманд бэлгийн замын халдварт өвчний сайн дурын эмчилгээ, шинжилгээнд хамрагдаж байгаа хүмүүсийн тоо бага байгаа аж.

Аймгийн ЭМГ, Сайншанд сумын ЗДТГ, багуудын Ажлын алба хамтран бэлгийн замын халдварт өвчинд өртөж болзошгүй, эмзэг бүлгийн, нөхөн үржихүйн насны 1000 гаруй иргэний судалгаа гаргаж 346 хүнийг үзлэг шинжилгээнд хамруулжээ.

Мөн 30 гаруй хүн халдварт өвчнөөр өвчилснөөс есөн хүнд эмчилгээ хийж байгаа юм. Тэгвэл Сайншанд сумын гуравдугаар багт нэн шаардлагатай 195 хүнээс 70 хүн үзлэг шинжилгээнд ороход хоёр нь тэмбүүгийн халдвар авсан байжээ. Энэ оны 10 дугаар сард албаны байгууллагын гаргасан судалгаагаар Сайншанд сумын иргэдийндунд бэлгийн замын өвчлөл их байгааг тогтоосны дагуу иргэдийг сайн дураараа үзлэг шинжилгээнд хамруулах ажлыг  ажил хариуцсан байгууллагууд зохион байгуулсан юм.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ