Маргааш бүх нийтээрээ шарилж лууль цэвэрлэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunzaya@montsame.mn
2018-08-10 18:31:08
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Шарилжгүй Улаанбаатар-3” аяныг зургаадугаар сараас эхлэн наймдугаар сарын дунд үеийг хүртэлх хугацаанд 2 үе шаттай зарлаж, аж ахуйн нэгж байгууллагыг ойр орчны шарилж, луулийг цэвэрлэхийг уриалан ажиллаж байна.

 Энэ хүрээнд маргааш буюу наймдугаар сарын 11-ний Бямба гаригт 11:00 цагаас эхлэн "90 минутыг эрүүл мэнддээ зориулцгаая" уриан дор  нийтээр шарилж лууль цэвэрлэх ажлыг зохион байгуулах юм байна. 

Аяны нэгдүгээр үе шат зургадугаар сарын 29, 30-ны өдөр зохион байгуулсан. Аяны хугацаанд дүүрэг бүрт ажил иргэдийг зохион байгуулалтад оруулж, иргэдийн бүлгүүдийг байгуулан гэр хорооллын гуу жалга, эзэнгүй хашаа, нийтийн эзэмшлийн зам талбайд ургасан шарилж, луулийг тогтмол хуваарийн дагуу өдөр бүр цэвэрлүүлэн ажиллаж байгаа аж. 
Холбоотой мэдээ