Төсөвт байгууллагуудын тээврийн хэрэгслийг тэмдэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-12-08 13:32:56

12 дугаар сарын 03-04-нд хуралдсан Дорноговь аймгийн ИТХ-ын 10 дугаар хуралдааны үеэр төлөөлөгч Л.Баярсайхан төрийн албан хаагч албаныхаа машиныг амин хувийнхаа ажилд  ашиглаж буй байдлыг хянах, төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах боломжийг гаргах, хэмнэх үүднээс төрийн үйлчилгээнд ашиглаж буй тээврийн хэрэгслийг тэмдэгжүүлэх ажлыг зохион байгуулах шаардлага байгааг онцолсон юм.

Судалгаагаар  тус аймагт төрийн үйлчилгээнд ашиглаж буй 306 орчим авто машин буй бөгөөд албаны болон хувийн өмчийн гэдгийг таних бололцоогүй байгаа аж. Тиймээс төрийн болон төсөвт байгууллагуудын тээврийн хэрэгслийг тэмдэгтжүүлэх, наалт наах асуудлыг хурлаас тогтоол гаргаж шийдвэрлэхээр боллоо. Ингэснээр төрийн албан хаагч албаны машиныг амин хувийн хэрэгцээндээ ашиглаж буй байдлыг зогсоох, илрүүлэх,хариуцлага тооцох боломж гарах юм. 

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ