Цэцэрлэгийн багшийг бодлогоор сургах шаардлагатай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь аймагт 49 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Цэцэрлэгт багшилж буй нийт багш нарын 54 нь мэргэжлийн бус бөгөөд багш нарыг мэргэжлийн чиглэлээр сургах, дадлагажуулах зорилгоор аймгийн БСГ-аас анхаарал хандуулан 2013 оноос БСШУЯ-нд захиалга өгч жилдээ 10 багш сургах гэрээ байгуулжээ.
БСГ-ын дарга Ч.Отгонбаярын хэлж буйгаар 2015 онд цэцэрлэгийн багшийн 10 хуваарьт 10 хүүхэд сургахаар явуулсан ч зургаа нь мэргэжлээ сольж дөнгөж 4-5 хүүхэд л мэргэжлээрээ сурч байгаа аж. Оюутнуудыг сургуулиа яагаад орхисныг тодруулахад төлбөрийн чадваргүй байсан гэнэ. Тиймээс цэцэрлэгийн багшийн мэргэжлээр сурах сонирхолтой хүүхдийн төлбөрийг орон нутгаас дааж сургуулиа төгсөж буцаж ирэхэд нь ажлын байраар хангах, тогтвор суурьшилтай ажиллах хатуу гэрээ байгуулж ажиллах шаардлага гарчээ.
Цэцэрлэгийн багш нарыг сургахад нэг жилийн төлбөр нь 2.5 сая төгрөг бөгөөд нийт 10 хүүхэд сургахад 20 орчим сая төгрөгийг ирэх оны орон нутгийн төсөвт суулгах хэрэгтэй байгааг албаныхан тодотголоо.
Х.Эрдэнэбулган