Толбо сум байгуулагдсаны 80 жилийн ойн барилдаанд улсын начин Б.Серик түрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-07-23 13:28:59

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Толбо сум байгуулагдсаны түүхт 80 жилийн ой энэ сарын 20-21-ний өдрүүдэд болсон юм.  Ойн барилдаанд 128 бөх хүч үзэн зодоглосноос тус аймгийн Улаанхус сумын харьяат, ШШГЕГ-ын "Сүлд" спорт хороо, "Таван богдын бүргэдүүд" дэвжээний бөх, улсын начин Б.Серик түрүүллээ.

Мөн Булган сумын харьяат, "Өлгий хүчтэн" дэвжээний бөх улсын начин Б.Баатарцол үзүүрлэж, Дэлүүн сумын харьяат бөх аймгийн арслан Н.Мустафа, Алтай сумын харьяат аймгийн арслан  М.Еркебулан шөвгөрлөө.

1938 оны наймдугаар сард Ботахара, Шыбарайгыр сумд нэгдсэнээр Толбо сум 1000 гаруй өрхтэйгээр байгуулагдсан түүхтэй аж. Эдүгээ 4169 хүн амтай, 183896 толгой малтай, аялал жуулчлал эрчимтэй хөгжиж буй сумдын нэг юм.

 

Ө.Нурболат

Холбоотой мэдээ