Хонины сүүлээр хийсэн саван Азийн онцлох бүтээгдэхүүнээр тодорчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2015-12-07 18:02:54

Монголын  "Lhamour" брэндийн хонины сүүлээр хийсэн саван Азийн онцлох органик таван бүтээгдэхүүнээр шалгарчээ.

Уруул өнгөлөгч, зөгийн лавтай лаа гээд харшилтай хүмүүс хэрэглэхэд тохиромжтой, цэвэр байгалийн гаралтай ядаргаа тайлах, хор гадагшлуулах, целлюлит багасгах гээд олон талын ач холбогдолтой гэдгээрээ органик таван бүтээгдэхүүнээр тодорсон байна. Түүнчлэн байгалийн гаралтай цэвэр түүхий эдээр хийсэн, хаягдалгүй, 100 хувийн органик цэвэр эдгээр бүтээгдэхүүнд МҮХАҮТ “Органик бүтээгдэхүүн” эко шошго хэрэглэх эрх олгожээ.

Б.Заяа

Холбоотой мэдээ