Гадаад худалдааны тэнцэл хамгийн ашигтай гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-07-18 14:22:33
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын эхний 6 сарын нийгэм, эдийн засгийн байдлын статистик мэдээллээр гадаад худалдааны тэнцэл 822.3 сая ам.доллар болоод байна.

Энэ нь сүүлийн 5 жилийн зургадугаар сарын байдлаар хамгийн ашигтай үзүүлэлт болжээ.
Энэ оны эхний 6 дугаар сарын байдлаар импорт 2759.1, экспорт 3581.4, худалдааны нийт эргэлт 6340.5 сая ам.доллар тус тус болоод байна. Өнгөрсөн оны эхний 6 сард гадаад худалдааны тэнцэл 1181.3, импорт 1924.5, экспорт 3105.8, нийт эргэлт 5030.3 сая ам.доллар байв.  
Гадаад худалдааны тэнцлийг экспорт, импортын нийлбэрээр гадаад худалдааны нийт эргэлтийг нийт экспортоос импортыг хассан зөрүүгээр тодорхойлдог.
 
Холбоотой мэдээ