Орхон аймаг ирэх онд нэг тэрбум төгрөгөөр авто замаа засна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2015-12-07 17:37:52
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн ИТХ-ын ээлжит 26 дүгээр хуралдаанаар ирэх оны төсөв болон бүтээн байгуулалтын ажлыг баталлаа. 2016 онд Орхон аймаг 14.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийнэ.

Тодруулбал, “Орон нутгийн хөрөнгө оруулалтын сан” –аас 1.9, “Орон нутгийн хөгжлийн сан”-аас 11.2 тэрбум, Авто замын сангаас 594.5, Байгаль хамгаалах сангаас 679.5 сая төгрөгийн санхүүжилт хийгдэнэ. 2015 онд Орхон аймаг 9 тэрбум  төгрөгөөр 14 км авто замын өргөтгөл, шинэчлэл, засвар, үйлчилгээ хийсэн бол 2016 онд нэг тэрбум төгрөг төсөвлөжээ. Мөн “Орон нутгийн хөгжлийн сан”—ын 11.2 тэрбум төгрөгийн найман тэрбум төгрөгийг барилга угсралт болон тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулна.

Мөн 2016 оны аймгийн нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэлийг хэлэлцэж баталлаа. Өнгөрсөн оных 88.4 хувийн биелэлттэй байна.

Орхон аймаг Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ