Алт эрдэнэс ачиж явсан Испанийн хөлөг онгоц олдов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
jargal@montsame.mn
2015-12-05 12:51:33

БОГОТА. /TASS/. Одоогоос 300 жилийн тэртээ живсэн Испанийн хөлөг онгоц Колумбын эргээс олджээ. Энэ тухай Колумбын Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос мэдэгдсэнийг “Reuters” агентлаг уламжилсан байна. Цэргийн болон худалдааны зориулалтаар ашиглаж болдог уг том дарвуулт хөлөг онгоц нь маргад эрдэний чулуу, мөн алт, мөнгөтэй авдарууд ачиж явж байсан бололтой.

“Reuters”-ийн мэдээлж буйгаар, илүү тодорхой мэдээллийг бямба гарагт Картахена хотод хэвлэлийн хурал зохион байгуулж өгөх аж.

"Сан-Хосе" гэдэг нэртэй хөлөг онгоц 1708 онд Картахена хотын ойролцоо Карибын тэнгист живжээ. Уг хөлөг онгоц нь Испанийн хаан ширээний төлөөх дайны үед тавдугаар Филипп хааны флотын хөлөг онгоц байжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ