Чуулганаар УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийн товыг зарлана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагт эхэлж, 13 хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ.
Хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай, Валютын зохицуулалтын тухай, Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл багтжээ.
Мөн өдрийн хуралдаанаар Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай”, “Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай”, “Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох, техник хэрэгсэл хэрэглэх болон зардлн хэмжээг батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэх юм.
Мөн “Түр хорооны даргыг сонгох тухай” болон “УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Ч.Ариунболд