Нийслэл, дүүргийн архив, Тамгын газрууд хамтран ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-12-04 16:24:35

Чингэлтэй дүүргийн ЗДТГ-т “Дүүргүүдийн архив”-ын удирдлага, холбогдох албан тушаалтны туршлага солилцох арга хэмжээг зохион байгуулж, дүүргийн архивын  “ҮЗҮҮЛЭХ АЖИЛ”-ыг хоёр дахь удаагаа зохион байгуулах ажлын хэсэг хуралдсан байна.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газарт “Дүүргийн архив” буюу орон нутгийн дунд шатны архивыг байгуулж, дүрмийг баталсан юм. Ингэснээр дүүргийн архивыг дөрөв хүртэл ажилтантай болгосон юм. Архивын үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр ч сургалт явуулж байгаа. Нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга нар, Нийслэлийн Архивын газрын дарга, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд болон нийслэлийн есөн дүүргийн архивын мэргэжилтэн, архив, бичиг хэргийн эрхлэгч нар байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, мэдээллийн технологи, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын  чиглэлээр авч жүүлэх арга хэмжээний талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

Мөн нийслэлийн Архивын газар, дүүргүүдийн Засаг даргын тамгын газрууд “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурж баталгаажуулах болсон байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ