Гол, нуур цөөрөм ширгэж үгүй болсоор байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-06-18 14:30:56
Дорнод /МОНЦАМЭ/. Өнгөрсөн оны байдлаар Дорнод аймагт нийт 160 гол тоологдсоноос 60 нь ширгэж үгүй болсон дүн мэдээ гарчээ. Түүнчлэн тус аймгийн хэмжээнд булаг шанд 461 тоологдсоноос 40 орчим хувь нь, нуур тойром 563 тоологдсоноос тал хувь нь, 23 рашаан тоологдсоны 10 гаруй хувь нь ширгэсэн байна. 
Энэ талаар Дорнод аймгийн БОАЖГ-аас 2017 онд хийсэн Гадаргын усны тоон мэдээнд дурджээ. Өнгөрсөн зун Монг
ол орны хэмжээнд халалт ихтэй, бороо хур бага байсан нь ч үүнд нөлөөлсөн гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа юм.
Дан ганц Дорнод аймаг гэлтгүй Монгол орны зүүн бүс нутагт гол цөөрөм ширгэх үзэгдэл хурдасч байна. Тухайлбал, зүүн бүс болох Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутагт 828 нуур, тойром байгаагаас 264 нь ширгэжээ.
Монгол орны нийт 78,6 хувь цөлжилтөд идэгдсэн. Цөлжилтөөс үүдэж гол горхи, булаг шанд, нуур тойром ширгэж устаж байгаагаас гадна зүүн гурван аймгийн хувьд сүүлийн жилүүдэд уул уурхайн үйлдвэрлэл эрчимтэй хөгжсөнөөр говь, хээрийн бүс нутагт усны хэрэглээг олон мянган жилийн турш нөхөн сэргээгддэг гүний усаар хангаж байгаа нь үүнд хүчтэй нөлөөлж байгаа гэдгийг анхааруулжээ. 
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ