“Талын салхи-2018” мото наадмын цувааг Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монголын чопперчин ахан дүүсийн холбоо”, “Ред фалконс” ТББ, НЗДТГ, НАЖГ, ЗЦГ-тай хамтран зохион байгуулж буй “Талын салхи-2018” олон улсын мото спортын наадмыг мотоциклийн хорхойтон Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээж цувааг тэргүүлнэ хэмээн мэдээллээ.
Энэхүү наадамд “Цайны зам”-ын холбооны гишүүн улс ОХУ-аас 50, БНХАУ-аас 50, Монголоос 350 гаруй мото спортын тамирчин оролцохоос гадна ӨМӨЗО, Франц, Германы нийт 790 мото спорт сонирхогч Сүхбаатарын талбайгаас Тэрэлж дэх “Мондэ” амралтын газар руу хөдөлнө.

Наадам эхлэхийн өмнө мотоциклчдын жолооны үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, аюулгүй байдлын хэрэгсэл, бүртгүүлсэн анкет зэргийг шалгах аж. Хэрэв ямар нэгэн зөрчил илэрсэн тохиолдолд наадамд оролцуулахгүй. Чопперчид холбоо болон нэгдэж Замын Цагдаагийн газартай хамтран ажилласнаар мотоциклийн осолд өртөх иргэдийн тоо буурсан төдийгүй замын хөдөлгөөн, техникийн болон хувцас тоноглолын аюулгүй байдалд хамгийн их анхаардаг гэдгийг тус газраас мэдэгдэв.
"Мондэ" амралтын газарт байрлах мото наадмын талбайд 300-400 мотоциклийн үзэсгэлэн гарах бөгөөд Харанга, Хурд, Нисванис, Ice Top, реппер Big Gee, NMN зэрэг хамтлаг дуучдын тоглолт, уран нугаралт, циркийн үзүүлбэрийг үнэ төлбөргүй толилуулна хэмээн "Монголын Чопперчин ахан дүүс холбоо"-ны тэргүүн Ш.Сүхбаатар хэллээ. Наадмыг зохион байгуулагчдын зүгээс Ази тивдээ томоохонд тооцогддог мото спортын наадам болгон өргөжүүлэхээр төлөвлөж буйгаа дуулгав.
Дашрамд мэдээлэхэд, Чоп буюу chop гэсэн англи үг нь тасдах, цавчих утгыг илэрхийлэх бөгөөд дэлхийн II дайны дараа Америк цэргүүд өөрсдийн мотоциклийг засч тоноглон дур сонирхолдоо нийцсэн шинэ загварын хөнгөн, ганган мотоцикль шинээр бий болгосноор чоппер мотоциклийн үүсэл тавигдсан түүхтэй. 1960-аад оноос дэгжин мотоцикл хөлөглөсөн мотоциклчдыг чопперчид гэх болсон бөгөөд Монгол Улсад 1990 оноос энэхүү ангиллын мото спортын хөгжлийн суурийг тавьжээ.

Б.Халиун