Өнөөдрийн арилжаагаар 9 компанийн хувьцаа өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-05-28 16:44:52
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 22 хувьцаат компанийн 1,617,344 ширхэг хувьцаа арилжсанаас 9 хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ.

Ингэснээр 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хүннү Менежмент" (HBZ+14.99%) болон "Алтайн Зам" (AZH+14.97) компаниудын  хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Баян-Алдар" (VIK-15.00)  болон "АйТүүлс" (ITLS-7.40%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр "TOP 20" индекс 19,489.17 нэгж болж 2.25 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,468,059,848,001 төгрөг боллоо. Дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_today/2 энд дарна уу.
Холбоотой мэдээ