Залуус 54.02 тонн хог цэвэрлэжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар/МОНЦАМЭ/.“ГҮЙЕ ТҮҮЕ” аяны хүрээнд 24 байгууллагын албан хаагчид, “Монголын Бодибилдинг Фитнессийн Холбоо” ТББ-ын гишүүд, сайн дурын иргэд нийт 1,408 залуучууд оролцож, 54,02 тонн хог цэвэрлэжээ.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Гачууртын гүүрнээс “Гурван модны рашаан”, Маршалын гүүрнээс Баянзүрх хайрхан, Хар усан Тохойгоос “Монгол Шилтгээн” цогцолбор хүртэл гол дагуух хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэсэн байна.
Нийслэлийн залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир: “Хотын гудамж, зуслангийн бүсийн хогийг иргэд тарьж байгаа. Иргэн бүр хогоо хогийн саванд хаядаг бол нийслэл Улаанбаатар хот хоггүй хот болно. Нийслэлийн иргэдэд хогоо хаяхгүй байх, хаясан хогийг хогийн саванд аваад хаячих хандлагыг төлөвшүүлэх нь чухал юм. Нийслэлийн Засаг даргын гурван хэрэгжүүлэгч агентлаг, БЗД-ийн ЗДТГ, иргэний нийгмийн оролцоотойгоор энэ удаагийн аяныг зохион байгууллаа. Сүүлийн үед эрүүл мэндээ анхаарч, биеийн тамир спортоор хичээллэх, өглөө болгон гүйж дасгал хийх залуучуудын тоо нэмэгдэж байна.
Хог хаягдлаас үүсэх орчны бохирдол нь эрүүл мэндэд хортой тул, гадуур гүйж дасгал хийдэг залуучууд “Гүйе!, Түүе!” урианд нэгдэж, гүйлтийн дасгал хийнгээ хог түүж, хогийн цэгт хаяхыг уриалж байгаа юм. Дасгал хийхэд олон төрлийн хөдөлгөөн байх тусам эрүүл мэндэд тустай. Гүйх дасгал хийнгээ байнгын давтамжтайгаар тонгойж, хог түүхээр их хэмжээний калори зарцуулагдах тул 2 талын ашигтай. Улмаар хог түүсэн хүн өөрөө дараа нь хог хаяхгүй. Мөн хог түүгээд явж байгаа залуучуудыг хараад иргэд үлгэр дуурайл авна. Бусдыг зөв зүйлд уриалсан, олон талын ашигтай, нийгэмд үр өгөөжтэй үйл ажиллагаа боллоо гэж дүгнэж байна. Хогоо түүнгээ дасгал хийх “Гүйе! Түүе!” залуучуудын сайн дурын аянг цаашид тогтмол зохион байгуулж, нийслэлийн иргэд Улаанбаатар хотдоо тав тухтай, цэвэр цэмцгэр орчныг хамтдаа бүрдүүлэх болно” гэлээ.